Бараа хүргэлт

Таны худалдан авсан эсвэл захиалсан барааг Улаанбаатар хот дотор буюу дараах газарзүйн байршлын хязгаарын дотор захиалга баталгаажсанаас хойш ажлын 3 хоногийн дотор, вэбэд дурдсан ажлын цаийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй хүргэж өгнө.

  • Баруун: СХД, Таван шарын автобусны эцсийн буудал

  • Хойд: СБД, 7 буудал

  • Зүүн: БЗД, Улиастайн уулзвар

  • Урд: ХУД, Зайсан, Яармаг, Нисэх цэгүүдээр хязгаарлагдана

Хэрэв Хэрэглэгч хүсвэл өөрийн захиалгыг Манайтай холбоо барьсанаар тохирсон байршлаас өөрөө эсвэл өөрийгөө төлөөлөх хэн нэгнийг илгээж барааг хүргэлтгүйгээр авч болно.

Дээр заасан байршлын хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.

Манай вэбэд байгаа бараанууд бэлэн буюу шууд нийлүүлэх ба захиалгаар нийлүүлэх гэж ангилагдана.

Захиалгаар нийлүүлэх барааны хүргэлтийн хугацаа нь гадаад тээвэр болон хил, гаалийн үйл ажиллагаанаас хамаарах тул захиалга тус бүрт бид хүргэх хугацаа, огноог Танд мэдэгдэнэ.

Хэрэглэгч Та хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг Та хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.

Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.

Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, бүртгүүлсэн гар утас руу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүх дотроосоо харах боломжтой.

Ажлын хуваарьт дурдаагүй гариг, цагуудад хүргэлт хийгдэхгүй.

Бараа солих, буцаах бодлого

Та худалдан авсан бараагаа дараах нөхцөлд хүлээн авснаас хойш хуанлийн 14 хоногийн дотор солиулах эсвэл буцааж болно. 

  • Бараа үйлдвэрийн гэмтэлтэй, танилцуулгад дурдсан хэмжээнд гүйцэд ажиллахгүй бол 

  • Захиалснаас өөр төрлийн бараа хүргэгдсэн бол.

Солиулах барааг бид Манайхаас олгосон борлуулалтын баримт, үйлдвэрийн сав баглаа, иж бүрдэл бүрэн, гэмтэлгүй тохиолдолд авах тул түүнийг шалгаж бид Таны бараа солиулах хүсэлтийг шийдвэрлэхийг анхаарна уу.

Бараа буцаахад TYM таны төлсөн төлбөрийг Таны төлбөр төлсөн хэлбэрээр ажлын 14 хоногийн дотор буцаан олгох ба ингэхдээ төлсөн үнийн дүнгээс МУ-н НӨАТ-н тухай хуульд нийцүүлсэн хасалт ба хүргэлтийн үйлчилгээ хийсний 5,000 төгрөгийг хасч олгоно.

Та манай барааг www.togloom.net-с бусад эх үүсвэрээс худалдан авсан бол  солих, буцаахтай холбоотой асуудлаар худалдан авалт хийсэн газар руугаа хандаарай.