Үйлчилгээний нөхцөл

ХУРААНГУЙ

Энэхүү вэбсайтыг (www.TYMongolia.com) “Ти Вая Монголиа” ХХК (TYM) эзэмшиж, ажиллуулдаг. Энэ сайтад “бид”, “бидний”, “манай” гэсэн нь TYM-г хэлж байгаа болно. Энэхүү вэбсайт (“вэб”, “сайт” гэх нь адил утгатай) дахь бүх мэдээлэл, үйлчилгээ нь түүнд байршуулсан үйлчилгээний болон бусад нөхцөл, бодлого, мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн хэрэглэгчдэд зориулагдсан болно.

Та манай сайтад зочлоод эсвэл ямарваа нэг худалдан авалт хийснээр, та манай “Үйлчилгээ”-д хамрагдаж, дараах нөхцөл, бодлогыг болон линкээр оруулсан нэмэлт нөхцлүүд (“Үйлчилгээний нөхцөл”,”Нөхцөл”)-г дагаж мөрдөхийг зөвшөөрч байна. Эдгээр үйлчилгээний нөхцөл нь вэбсайтын бүх хэрэглэгчид (зочин, нийлүүлэгч, худалдан авагч, үйлчлүүлэгч, хэрэглэгч, санал хүсэлт илгээгч гэх мэт) хамаарна.

Манай вэбсайт руу нэвтрэх эсвэл ашиглахаасаа өмнө эдгээр үйлчилгээний нөхцлийг анхааралтай уншина уу. Сайтын аль ч хэсэгт хандах эсвэл ашиглахад та Үйлчилгээний Нөхцөлийг бидэнтэй байгуулсан гэрээнд тооцож, заавал дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч байгаа болно. Хэрэв та аль нэг нөхцлийг зөвшөөрөхгүй бол вэб рүү нэвтрэх, ямар ч үйлчилгээг ашиглахгүй байж болно.

Вэб дэх онлайн дэлгүүрт нэмэгдсэн аливаа шинэ мэдээлэл, цэс, аргачлалыг хэрэглэх нь мөн Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцогдоно. Та үйлчилгээний нөхцлийн хамгийн сүүлийн хувилбарыг дуртай үедээ энэ хуудас дээрээс шалгаж болно. Бид үйлчилгээний нөхцлийн аль нэг хэсгийг эсвэл бүхэлд нь шинэчлэх, өөрчлөх, солих эрхтэй ба тухай бүр вэбсайтдаа хамгийн сүүлийн хувилбарыг байршуулна. Энэ хуудсыг үе үе шалгаж байх нь таны үүрэг юм. Аливаа өөрчлөлтийг нийтэлсний дараа Та вэбийг үргэлжлүүлэн ашиглах эсвэл нэвтрэх нь эдгээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм.

БҮЛЭГ 1 – ОНЛАЙН ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛ

Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр, та насанд хүрсэн гэдгээ баталсан бөгөөд тантай холбоотой насанд хүрээгүй хэн нэгэнд энэ сайтыг ашиглах боломжийг олгосоноо та хүлээн зөвшөөрсөн болно.

Та энэ вэбсайтад орсон бүтээгдэхүүнийг аливаа хууль бус эсвэл зөвшөөрөлгүй үйл ажиллагаанд ашиглахгүй байх, манай үйлчилгээг ашиглахдаа Монгол улсын аливаа хуулийг (зохиогчийн эрхийн тухай хуулийг) зөрчихгүй байх үүрэгтэй.

Та ямар нэгэн вирус, хор хөнөөлтэй кодыг дамжуулах ёсгүй.

Нөхцөлүүдийн аль нэг заалтыг зөрчих нь таны үйлчилгээг шууд цуцлах үндэслэл болно.

БҮЛЭГ 2 – ҮНДСЭН НӨХЦӨЛ

Бид ямар ч шалтгаанаар хэн нэгэнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

Таны мэдээлэл (төлбөрийн картын мэдээллээс бусад), шифрлэгдэхгүйгээр илгээгдэх болон (а) хэд хэдэн сүлжээ дамжих, (б) дамжуулж буй сүлжээний эсвэл техникийн шаардлагад нийцэх зорилгоор өөрчлөгдөх магадлалтай. Төлбөрийн картын мэдээлэл ямар ч сүлжээгээр дамжихдаа заавал шифрлэгдэнэ.

Биднээс бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр энэ вэбийн мэдээлэл, агуулга, үйлчилгээг бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, зарахыг хориглоно.

Энэхүү гэрээнд ашигласан гарчгуудыг зөвхөн нөхцлүүдийг цэгцтэй илэрхийлэх  зорилгоор ба тэдгээр нь тухайн бүлэгт дурдсан нөхцөлийг тодорхойлохгүй, хязгаарлахгүй болно.

БҮЛЭГ 3 – МЭДЭЭЛЛИЙН БОДИТ, ҮНЭН, БҮРЭН БАЙДАЛ

Энэ сайтад байрлуулсан мэдээллийн гарцаагүй үнэн, иж бүрэн, цаг үеэ олсон байдалд бид хариуцлага хүлээхгүй ба тэдгээр нь шийдвэр гаргах цорын ганц үндэслэл болох ёсгүй.

Энэ сайт нь тодорхой түүхэн мэдээллийг агуулж болно. Түүхэн мэдээлэл нь одоогийн биш бөгөөд зөвхөн таны мэдээлэлд зориулагдсан болно. Бид энэ сайтын агуулгыг хэдийд ч өөрчлөх эрхтэй боловч сайтын мэдээллийг байнга шинэчлэх үүрэг хүлээгээгүй болно.

БҮЛЭГ 4 – ҮЙЛЧИЛГЭЭ, ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ

Бараа, үйлчилгээний үнийг урьдчилан мэдэхдэхгүйгээр өөрчилж болно.

Бид хэдийд ч мэдэгдэлгүйгээр вэбийн үйлчилгээгээ (эсвэл түүний хэсэг, агуулгыг) өөрчлөх, зогсоох эрхтэй.

Вэбийн үйлчилгээг өөрчлөх, үнийн шинэчлэл, үйлчилгээг түр болон бүрмөсөн зогсоосонтой холбогдуулан таны болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.

БҮЛЭГ 5 – БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

Сонгосон зарим бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн вэбсайтаар дамжуулан онлайнаар авах боломжтой байж болно. Тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээ нь цөөн тоо хэмжээтэй байж болох бөгөөд зөвхөн манай Бараа буцаах нөхцлийн дагуу буцааж эсвэл солиулж болно.

Бүтээгдэхүүнийхээ өнгө, зургийг аль болох нарийвчлалтай, бодитоор  харуулах боломжит бүх хүчин чармайлтыг бид гаргасан. Гэхдээ таны дэлгэц өнгийг яг адилхан харуулах  баталгааг бид өгч чадахгүй.

Бид аль бүтээгдэхүүн, үйлчилгээний зарах тоо хэмжээг хязгаарлах эрхтэй. Мөн бүтээгдэхүүний тодорхойлолт, үнийн мэдээллийг урьдчилан мэдэхдэхгүйгээр хэдийд ч өөрчлөх, зогсоох эрхийг бид эдэлнэ.

Тус вэбээс Таны худалдаж авсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл олж авсан аливаа мэдээллийн чанар нь таны хүлээлтэд бүрэн нийцэх ёстойд баталгаа өгөх боломжгүй болно. 

БҮЛЭГ 6 – ДАНСНЫ, ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮНЭН ЗӨВ БАЙДАЛ

Бидэнд ирүүлсэн захиалгыг хүлээн авахаас бид татгалзах эрхтэй. Бид өөрсдийн үзэмжээр нэг хүнд, нэг өрхөд эсвэл нэг захиалгаар худалдаж авах хэмжээг хязгаарлаж, цуцалж болно. Эдгээр хязгаарлалтуудыг ижил хэрэглэгчийн нэр, ижил данс эсвэл карт, эсвэл ижил төлбөр тооцооны данс,  эсвэл ижил хүргэлтийн хаягт хэрэгжүүлж болно. Ийнхүү хязгаарлалт хийх тохиолдолд бид Таны захиалга үүсгэх үедээ оруулсан имэйл эсвэл утасны дугаарт холбогдон мэдэгдэнэ.

Та манай вэбээс худалдан авалт хийх тухай бүртээ хэрэглэгчийн болон өөрийн дансны мэдээллээ хүчин төгөлдөр, бүрэн, үнэн зөвөөр мэдүүлэхээ хүлээн зөвшөөрч байгаа болно. Хэрэглэгчийн мэдээлэл, данс, холбоо барих имэйл, утасны дугаарууд өөрчлөгдөх тухай бүрт Та вэб дэх өөрийн мэдээллээ шинэчлэх шаардлагатай бөгөөд ингэснээр бид таны захиалгыг шуурхай нийлүүлж, шаардлагатай үед холбоо барих боломжтой болно.

БҮЛЭГ 7 – ГУРАВДАГЧ ЛИНК

Манай вэбийн зарим агуулга, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл нь гуравдагч этгээдийн эзэмшлийнх байж болно.

Гуравдагч этгээдийн линк нь бидэнтэй холбоогүй заасан өөр вэб рүү таныг шилжүүлнэ. Тухайн линк вэбийн агуулга, үнэн зөв байдлыг бид шалган, баталгаажуулахгүй ба түүнтэй холбогдох гарч болзошгүй аливаа хариуцлагаас бид ангид байна. Гуравдагч линкээс худалдан авалт хийснээс үүссэн гомдол, хохирол, алдагдалд мөн бид хариуцлага хүлээхгүй тул аливаа гүйлгээ хийхээс өмнө тухайн вэбийн бодлого, журамтай сайтан танилцахыг зөвлөж байна.

БҮЛЭГ 8 – САНАЛ, СЭТГЭГДЭЛ, БУСАД ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

Бидний хүссэний дагуу Та тодорхой хүсэлт (жишээ нь уралдаанд оролцох) илгээх, эсвэл бид хүсээгүй ч Та сайн дураар бидэнд санал, санаа, төлөвлөгөө, бусад материалыг онлайнаар, имэйлээр эсвэл бусад хэлбэрээр хүргүүлсэн (хамтад нь “санал” гэх) бол тэрхүү саналыг хуулбарлах, хэвлэн нийтлэх, бусдад түгээх, орчуулах, засварлах эрхийг бидэнд олгосонд тооцно. Бидэнд ирүүлсэн саналтай холбогдуулан 1) түүний нууцыг хадгалах; 2) аливаа төлбөр төлөх; 3) хариу өгөх үүргийг бид хүлээгээгүй болно. 

Бид өөрийн үзэмжээр хууль бус, бусдыг турхирсан, дарамталсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, ёс зүйгүй, бэлгийн сэдэл бүхий гэж үзсэн, эсвэл оюуны өмчийн эрхийн зөрчилтэй, энэ вэбийн үйлчилгээний нөхцлийг зөрчсөн, компьютерийн вирус агуулсан байх магадлалтай аливаа саналыг засах, устгах арга хэмжээг дангаар авна.

Та өөрийн илгээсэн саналыг гуравдагч этгээдийн аливаа эрхийг тухайлбал зохиогчийн эрх, бараан тэмдэг, нууцлал, хувийн эрх ашгийг зөрчөөгүй байх баталгааг бидэнд өгсөн болно. Түүнчлэн Та өөрийн саналын үнэн, бодит байдлыг дангаар хариуцах бөгөөд Та хуурамч эсвэл бусдын имэйл  хаяг ашиглан санал илгээхгүйгээ ойлгосон болно. 

БҮЛЭГ 9 – ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

Онлайн шопоор дамжуулан бидэнд илгээсэн Таны хувийн мэдээллийг бид өөрсдийн Нууцлалын Бодлогын хүрээнд боловсруулна. Дэлгэрэнгүйг энэ вэбд тавигдсан манай Нууцлалын Бодлогоос үзнэ үү.

БҮЛЭГ 10 – ХОРИГЛОСОН ХЭРЭГЛЭЭ

Энэ нөхцөлд заасан хориглох заалтаас гадна Та дараах зорилгоор манай вэбийг ашиглахыг хориглоно: (a) аливаа хууль бус үйлдэл; (b) бусдыг хууль бус үйлдэлд уруу татсан; (c) олон улсын, үндэсний, оршин суугаа засаг захиргааны эрхзүй актыг зөрчсөн; (d) оюуны өмчийн эрхийг зөрчсөн; (e) дарамт, шахалт, хүчирхийлэл, гэр бүлийн байдал, ялгаралан гадуурхалт (хүйс, бэлгийн зан төлөв, шашин шүтлэг, яс үндэс, нас, иргэншил, биеийн хөгжлийн түвшинээр); (f) хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл илгээх; (g) вирус, бусад төрлийн вэбийг болон интернет үйлчилгээг гэмтээх шинжтэй код оруулах, илгээх, дамжуулах; (h) бусдын хувийн мэдээллийг олж авах, дагах; (i) спам, код эвдэх, гуйвуулах, дамжуулах; (j) садар самуун, ёс суртахуунгүй үйлдэл, зорилгоор; (k) вэб, түүнд орсон агуулга, линкүүдийн хамгаалалтын нөхцөлтэй зөрчилдөх.

Хориглосон заалтуудын аль нэгийг зөрчсөн тохиолдолд бид Таны манай вэбийг ашиглах эрхийг хязгаарлах эрхийг дангаар эдэлнэ.

БҮЛЭГ 11 – БАТАЛГАА ба ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

Манай вэбийг ашиглах явцад тасалдахгүй, удахгүй, алдаа өгөхгүй байх баталгааг бид гаргах боломжгүй юм. Вэбийг ашиглах явцад үүссэн үр дагаврын үнэн, найдвартай байдалд мөн бид баталгаа өгөөгүй болно. 

Вэб ашигласнаар Та дараах хязгаарлалтуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцно: 1) Бид урьдчилан мэдэгдэлгүйгээр вэбийн нэг хэсгийг эсвэл бүхэлд нь тодорхойгүй хугацаагаар хааж болно; 2) Вэбийг Та сайн дураар ашиглаж байгаа ба ийнхүү ашигласантай холбогдон гарах аливаа эрсдлийг Та хүлээж байгаа; 3) TNC, түүний удирдлага, ажилчид, холбоотой талууд Монгол улсын хууль зааснаас давсан аливаа баталгаа, хариуцлага хүлээгээгүй.

БҮЛЭГ 12 – ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙДАЛ

Энэ нөхцлийн аль нэг заалт хуульд нийцээгүй, эсвэл хэрэгжих боломжгүй болсон бол тухайн заалтын хуулийн хүрээнд хүчин төгөлдөрт тооцох хэсэг хэвээр үлдэж хүчин төгөлдөр бус хэсгийг энэ нөхцлөөс хасагдсанд тооцно.  Ийнхүү хэсэгчлэн хасагдсанд тооцох нь нөхцөлийн бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. 

БҮЛЭГ 13 – ГЭРЭЭ ЦУЦЛАХ

Гэрээ дуусгавар болгохоос өмнө талуудын харилцан хүлээсэн үүрэг нь гэрээ дуусгавар болсны дараа ч хэвээр хадгалагдана. 

Энэ нөхцөл нь Та эсвэл бид цуцлах санал гаргах хүртэл хүчинтэй. Та манай үйлчилгээг үргэлжлүүлэх авахыг хүсэхгүй болсон тухайгаа бидэнд мэдэгдсэнээр эсвэл манай вэбийг ашиглахаа зогсоох замаар Та энэ нөхцлөөр тохирсон гэрээнээс татгалзаж болно. 

Бид дан ганц өөрийн үзэмжээр Таныг энэ нөхцлийг ноцтой зөрчсөн гэж үзвэл бид Таны вэб рүү хандахыг урьдчилан мэдээлэхгүйгээр хязгаарлах замаар мөн гэрээнээс татгалзаж болно.

БҮЛЭГ 14 – ГЭРЭЭНИЙ БҮРЭН БАЙДАЛ

Энэ Үйлчилгээний нөхцөл ба манай вэбэд тавигдсан дүрмүүд нь Та бидний хоорондын аман, бичгэн болон бусад хэлбэрээр тохиролцсон гэх бүх харилцааг бүрэн илэрхийлсэн, хүчин төгөлдөр цорын ганц гэрээ мөн.

Үйлчилгээний нөхцлийн Англи хэл дээр боловсруулж Монгол хэлэнд хөрвүүлсэн тул 2 хэлний хооронд зөрүү гарвал Англи хэл дээрх хувийг хүчин төгөлдөрт тооцно.

БҮЛЭГ 15 – ХЭРЭГЛЭХ ХУУЛЬ

Энэ үйлчилгээний нөхцөл ба бусад манай үйлчилгээгээ үзүүлэхтэй холбогдон байгуулсан гэрээнүүд нь Монгол улсын хуулиар зохицуулагдана.

БҮЛЭГ 16 – НӨХЦӨЛ ӨӨРЧЛӨХ

Үйлчилгээний нөхцлийн хамгийн сүүлийн хувилбарыг энэ сайтаас Та хэдийд ч үзэж болох ба энэ нөхцөлд бид өөрчлөлт оруулах тухай бүр вэбдээ шинэчлэх оруулах тул Та тус өөрчлөлттэй цаг алдалгүй танилцах үүрэгтэй.

БҮЛЭГ 17 – ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуудлаар tytoys@tnc.mn хаягт имэйл бичин холбогдоно уу.