TY-Н ТУХАЙ
Америкийн алдартай TY® брендийг Ty Warner өөрийн нэрээр 1986 онд үүсгэн байгуулсан. TY inc бол чихмэл(зөөлөн) тоглоомын зах зээл дээр хамгийн амжилттай явж байгаа үйлдвэр юм. Домогт Beanie Babies цуврал нь 90-ээд оны бүх дээд амжилтуудыг эвдэж байсан ба өнөөдөр ч дэлхийн бүх өнцөгт шилдэг борлуулалттай хэвээр байна. Beanie Babies цувралаас гадна TY-д сая сая хүүхдүүдийн зүрх сэтгэлийг ТОМ ГЯЛАЛЗСАН АЛАГ НҮД-ээрээ булаасан Beanie Boos цуврал мөн бий. 2018 оны дундаас эхлэн TY Fashion, Flippables, 2023 оноос Beanie Bellies цувралуудын өнгөө сольдог болон энгийн зөөлөн материалтай чихмэлүүд, үүргэвч, цүнх, углаашь дэр зэрэг бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн таашаалд маш ихээр нийцэж байна.
Монголд “Ти Вая Монголиа” ХХК нь TY® брендийг албан ёсны эрхтэйгээр худалдаалахаар 2018 оны 7-р сард үүсгэн байгуулагдсан. Бид өнөөдрийн байдлаар Имарт, Номин, Брикхаус, Сансар, CU Mongolia, GS25 сүлжээ дэлгүүр, Polaris их дэлгүүр, Наран кидс, Интерном номын дэлгүүрүүдийн салбарууд болон бусад дэлгүүрүүдээр дамжуулан Улаанбаатар хотод 100+ гаруй, орон нутагт 6 цэгээр тоглоомоо худалдаалж байна. Мөн өөрийн togloom.net онлайн худалдааны сайт, shoppy.mn-р хүргэлттэй худалдаа хийж байна.
TY брендийн чихмэл тоглоонуудыг TySilk™, VelveTy™ зэрэг барааны тэмдэгтэй шинэ материалаар хийдэг тул нь хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, дэлхийн олон улсын чанарын шаардлагыг хангасан байдаг ба Монголын зах зээл дээр нэвтрэх болгондоо МХЕГ-ын шинжилгээнд хамрагдан чанарыг баталгаажуулж байдаг.
Хэмжээс болон үнийн мэдээлэл
